Зөвлөгөө

ШҮДЭЭ ХАМГААЛЪЯ

Шүд яагаад хорхойтдог вэ?


Хоол идсэний дараа гарын цэвэр хумсаар шүдний пааланг хусахад шаравтар зөөлөн юм наалддаг. Энэ бол шүдний өнгөр хэсэг юм. Энэхүү өнгөр байдаг бактериас болж шүд хорхойтдог бөгөөд үүнд чихэр, шоколад, жигнэмэг, ундаа, чихэртэй цай хамгийн ихээр нөлөөлдөг. Бактери чихрийг задалж, хүчил үүсгэдэг. Хүчил маш хүчтэй учраас шүдний бүтцийг алдагдуулдаг. Энэ бүтцийн алдагдал нь шүлсэнд агуулагддаг эрдэс бодисын тусламжтайгаар эргэж эрдэсжих боломжтой.

Харин чихэрлэг зүйл их идсэнээр эргэж эрдэсжих хугацаа хангалтгүй болж, шүд цоорч эхэлдэг байна. Эхлээд шүдний пааланд цоорхой цэг үүснэ. Дараа нь уг цэг томорч цоорол үүсч, шүд өвчилж эхэлнэ. Цоорсон шүднээс бактериуд цусаар дамжин бусад эрхтэнд тархах аюултай учраас эмчлүүлэх, эс бөгөөс авахуулах хэрэгтэй.

Буйлны үрэвслийн үүсэл
Хүн хэрвээ шүдээ тогтмол угаахгүй бол шүд буйлны орчинд удаан хугацаанд бактери хуримтлагдсаар буйл руу гүн орж, буйл шүдний хооронд хөндий үүсгэдэг бөгөөд шүлсэн дэх эрдсийн үйлчлэлээр чулууждаг. Буйл хөөж хавдаад хар хүрэн өнгөтэй болох, угаах үед цус гарах зэрэг байдал илэрдэг. Тэгээд л шүд сулрах буюу унаж эхэлдэг байна. Тиймээс шүдээ тогтмол угааж сурах нь чухал.

Шүд угаах дараалал
*Ямар ч насны хүн өдөрт хоёр удаа буюу өглөө, оройд шүдээ угаах ёстой.
*Шүдийг цэвэрлэхдээ хоол, хүнсний үлдэгдэл хуралддаг шүдний завсрыг дагуулан дээрээс доош нь угаана. Мөн буйлаа сойзны зөөлөн үсээр үрж угаана.
*Шүдээ угаахын өмнө болон угаасны дараа амаа хүйтэн бус бүлээн усаар зайлна.

Зөвлөмж
1. Ямар ч үед хэт халуун, хүйтэн хүнсний зүйл идэхээс зайлсхий. Учир нь халуун, хүйтний дарамт шүдний пааланг гэмтээж, хагарахад хүргэнэ
2. Эрүүл бие, эрүүл шүдтэй байхыг хүсвэл жилд 2-3 удаа эмчид үзүүлж занш
3. Шүд хөгцөрч эхэлбэл шүдийг гэмтээхээс гадна ясны хальсыг шархлуулдаг. Үүнийг зөвхөн мэргэжлийн эмч арилгаж эмчилнэ
4. Шүдээ өнгөлөг харагдуулъя гэвэл хоолны нунтаг давс болон сод тавьсан нойтон алчуураар буйлаа зөөлөн үрээд үзээрэй.


Шүдний эрүүл ахуйн хэрэглэгдэхүүнийг зөв сонгох
       Шүд угаах нь шүд цоорох өвчин болон түүний хүндрэл, амны эвгүй үнэр зэрэгээс урьдчилан сэргийлэх болон хамгаалах ач холбогдолтой юм.
  Шүд угаасны үр дүн нь ямар хэрэглэгдэхүүн сонгосон?  Өөрийн амны хөндийд тохирсон аргаар угааж байна уу? Нэмэлт хэрэглэгдэхүүн хэрэглэж буй эсэхээс хамаардаг
  Шүдний сойз зөв сонгох:Шүдний сойзыг сонгохдоо сойзны толгойн урт нь таны үүдэн 2 шүдний эсвэл 1.5-2 хурууны тань өргөнтэй тэнцүү байхаар сонгох хэрэгтэй.         -Толгойн үсний өндөр нь 0.75-1.0см, 3 эгнээ үстэй байх нь илүү тохиромжтой байдаг.
       -Шүдний сойзны үсний хатуулагийн хувьд:- Хэрвээ таны буйлнаас шүдээ угаах, юм идэх, зүгээр байх үед өөрөө аяндаа цус гарч байх юм бол буйлны үрэвсэлтэй байна гэсэн үг. Энэ үед аль болох зөөлөн үстэй сойз /E.S.Soft, S.Soft/ сонгох хэрэгтэй.- Дээрхи зовиур үгүй харицангуй эрүүл хүмүүс зөөлөн, дунд зэргийн хатуулагтай /Soft, M.Soft, Medium/ сойз сонгох хэрэгтэй.- Таний шүднээс цус гардаггүй, буйл тань хатингаршсан бол та хатуувтар /M.Hard/ үстэй сойз сонгож тохирсон угаалтаар угаах хэрэгтэй.- Бага насны хүүхэд бол аль болох зөөлөн үстэй сойз хэрэглэх нь тохиромжтой. 
           Шүдний оог зөв сонгох:Сүүлийн үед зарагдаж байгаа ихэни оо фтор болон эрдэс бодис агуулсан байдаг болсон. Фтор нь шүдний эдийн эрдэсжих процесст оролцож шүдний бат бөх чанарийг хангадаг. Фтортой оон сав, баглаа боодол дээр фтортой / Pro-mineral/ гэсэн тэмдэглэл байдаг.- 4-6-аас насны хүүхдэд оо сонгож байгаа бол фторын агууламжгүй, жимсний амттай оог сонгох нь тохиромжтой.  Танд буйлны үрэвсэлийн шинж илэрч байвал эмчилгээний ургамлийн хандтай, фтортой оог сонгоорой.- Шүд цайруулах үйлчилгээтэй оо нь цайруулагчтай / whiting/  гэж бичигдсэн байдаг бөгөөд та маш жижиг ширхэгтэй / Ultra microfiller/-г сонгох хэрэгтэй. Учир нь ширхэгийн хэмжээ томрох тутам шүдний гадаргуугийн эдийг зурж гэмтээх аюултай байдагийг анхаараарай! 
           Шүдний утас: Шүдний түшилцэх гадаргуу нь энгийн угаалтаар цэвэрлэгддэггүй учраас оройд 1 удаа зайлшгүй шүдний утас хэрэглэн цэвэрлэх хэрэгтэй. Шүдний утас нь лавайдсан /waxed/, фтортой /fluoride/, гаатай /mint/ гэх мэтэчлэн олон янз байдаг бөгөөд шүдний эмчээр эсвэл  өөрийн сонирхолын дагуу согож хэрэглээрэй.
         Шүдний завсар цэвэрлэгч сойз: Шүдний түшилцэх гадаргуугийн хүзүүвч хэсэгт хуримтлагдсан өнгөрийг цэвэрлэж цоорол, чулуу буйлны үрэвсэл үүсэхээс хамгаалдаг. 
        Ам зайлах уусмал: Хоол унд идэсний дараа угаах боломжгүй эсвэл шүд угаах үед хэт их эмзэглэлтэй тохиолдолд ам зайлах уусмалыг хэрэглэдэг. Гэхдээ энэ нь шүд угаасантай харицуулахад ач холбогдолын хувьд бага юм.